Архангай аймгийн төв Эрдэнэбулган суманд Назар цуглаанд пастор
Миний нэр Бямбажавын Баярмаа. 1978 онд Завхан аймагт төрсөн. 1997 онд Эзэн Есүст итгэсэн. Нөхөр болон нэг хүү 2 охин нийт 3н хүүхэдтэй. 2 охин маань сурагч хүү маань оюутан хэдий ч жилийн чөлөө авсан байгаа. Би Одоо Архангай аймгийн төв Эрдэнэбулган суманд Назар цуглаанд пасторын үйлчлэлтэй. Багш мэргэжилтэй ч энэхүү мэргэжилээрээ ажиллаагүй билээ.
Христэд итгэсэн гэрчлэл
Сайн байна уу?
Намайг Баярмаа гэдэг. Би нөхөр 3н хүүхдийн хамт Архангай аймгийн төв Эрдэнэбулган суманд үйлчилж амьдардаг. 1997 онд Эзэн Есүст итгэж Өөрийн Аврагчаар хүлээн авсан. Би бага наснаасаа л үхлийн тухай бодолд автан , үхлээс болж цаашдаа хайртай хүмүүстэйгээ хэзээ ч уулзахгүй гэж бодохоор маш муухай санагддаг байсан тул том болоод эмч болъё , тэгээд “ мөнхийн ус” бүтээгээд хүмүүсийг үхдэггүй болгоё гэж шийдэж байлаа. Харин би амьдралд бодитоор эмч мэргэжил эзэмшин эмч болоогүй ч Их Эзэнд итгэж энэхүү хүсэл мөрөөдөл маань биелэж хүмүүст авралын сайн мэдээг хүргэж сүнсийг нь аврахад тусалдаг эмч болсоон. 2000 онд Назар цуглаан дээрээ нөхөртэйгээ хуримаа хийгээд тун удалгүй буюу 3 хоногийн дараа гэр бүлээрээ аймгийнхаа Төвшрүүлэх сум руу шинэ сүм тарихаар илгээгдэж байсан түүхтэй. Тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл илгээлт , сайн мэдээ тараалт , сүм тарилт , итгэгчдийг дагалдуулах хөдөө орон нутгийн удирдагч нарыг босгох , халамжлах гээд маш олон үйлчлэлийг 25 гаруй жил хийж ирсэн.
Хаан банк данс- 5135585172 Бямбажавын Баярмаа.
Үйлчлэх дуудлагаа хэрхэн авсан бэ?
2000 оны эхээр нэгэн удаа тухайн үедээ л нэлээн томоохон хэмжээний цугларалт дээр " Надад хайртай бол хоньдыг минь тэжээ " гэсэн дуу хоолойг маш тодоор сонссоон. Тэр цагаас ямар ч эргэлзээгүйгээр хүлээн авч үйлчилж эхлэсэн байдаг юмаа.
Алсын хараа
Их Эзэний дуудсан газар хий гэсэн ажлыг нь хийхэд ямагт бэлэн байдаг. Эзэн дээр очих хүртлээ энэ дэлхийн хязгаар хүртэл сайн мэдээ сүм тарилтын төлөө хамаг хүчээ дайчлан Бурхантайгаа хамт хийх болноо.
Залбиралын хүсэлт
А . Гэр бүлийн гишүүдийн эрүүл мэнд болон хамгаалалт
Б. шинээр таригдаж сүмүүдийн өсөлт хөгжил тэлэлт
В. Илгээлтэд явахад тохирсон унаа тэрэгтэй болох