Танилцуулга
Чойжилжав овогтой Мөнхбаатар
Төрсөн огноо: 1976.01.07
Ам бүл: 4 (эхнэр Алтанцэцэг, хүү Мөнх-оргил, охин Наранзул)
Боловсрол: Сэтгэл судлалын Бакалавр зэрэгтэй
Итгэлийн амьдрал:
1992 онд Есүс Христэд итгэсэн.
1993-1994 онд Улаанбаатарын библийн сургууль
1997-1998 онд ОХУ ын библийн сургуулийг төгссөн
2002 онд Пастораар томилогдсон.
1998-2002 онд Амьд үг чуулганы туслах пастор,
1998-2003 EHC (Монгол айл) байгуулагд сайн мэдээ тараагч, менежер,
2003-2008 онд Хөдөлгөөнт библийн сургууль сургалтын менежер, багш,
2009-2016 онд Солонгос дахь Монгол чуулганд пастораар,
2016-2022 онд Амьд үг Христийн чуулганы илгээлтийн пастораар тус тус үйлчилсэн бөгөөд 2020 онд Амьд Үг Тахилт чуулганыг үүсгэн байгуулж, одоог хүртэл пастораар үйлчилж байна.
Чуулганы танилцуулга:
Амьд үг Тахилт чуулган СХД-ын 33-р хорооны нутагт 2022 онд үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Тахилт нь Улаанбаатар хотын алслагдсан захын хороо бөгөөд 30 мянган хүн оршин суудаг.
Тахилт чуулганы Эзэний өдрийн мөргөлд 25-30 орчим насанд хүрэгсэд, 20 орчим хүүхдүүд хамрагддаг. Долоо хоногтоо Библи судлалын цуглаан, Эсийн бүлэг, Залбирлын цуглааны тус тус хийдэг.
Манай чуулган 2024 оноос Дорноговь аймгийн Замын-Үүд суманд Эсийн бүлгийн сүм тарьж, сар бүр богины илгээлтийн баг илгээж, одоо хүртэл халамжлан үйлжилч байна.
Нийгмийн хариуцлагын хүрээнд сүмийнхээ байранд 33-р хороонд амьдардаг өндөр настан ахмадуудын сар бүрийн “Хамтдаа жаргалтай” ахмадын клубыг ажиллуулж, мөн Хайрын эрэлд энэрлийн үйлчлэлээр хоол хүнс хувцас цуглуулж, нэн ядуу зорилтод бүлгийн хүмүүст тараан үйлчилж байна.