1975 онд Баянхонгор аймагт төрсөн. 1993 онд 10-р анги төгссөн. 1998 онд Улсын Багшийн Их сургууль төгссөн. Багш, сэтгүүлч мэргэжилтэй. Eрөнхий боловсролын сургууль, Политeхник коллeжид багш, нийгмийн ажилтан, захирал зэрэг ажил эрхэлж байсан. Орон нутгийн ТВ10 суваг нээж нэвтрүүлэг уран бүтээл хийж байсан.
Эхнэр Ц.Пүрэвсүрэн мөн багш мэргэжилтэй. 10 жилийн сургуульд багшаар ажиллаж байснаас гадна дэлхийн зөн ОУБ зэрэг газруудад хөтөлбөрийн зохицуулагчаар ажиллаж байсан. Нийгмийн салбарт ажиллаж байхдаа эхнэр бид хоёр сайн мэдээгээ тунхаглаж, чуулгандаа пасторын хоньчлолын ажлыг хийсээр ирсэн. Одоо бол ямар нэгэн нийгмийн салбарт ажилладаггүй.
Чуулгандаа пасторын үйлчлэлээ хоёулаа хийж байна. "Авралын үг" чуулган нь зөвхөн Баянхонгор аймагтаа төдийгүй бусад аймгуудад илгээлт чуулган тарилтаар үйлчилдэг. Мөн хилийн чанадад даяар монгол үндэстэн болох Буриад, Тува, Халимаг, Горны Алтай, Өвөрмонголчуудад илгээлтээр үйлчилдэг. "Авралын үг" чуулганаас одоогоор 18 шинэ чуулган салбарлан таригдаж үйл ажиллагаагаа явуулж байна.
Алсын хараа маань: Чуулган таригдаагүй газруудад илгээлт сайн мэдээний үйлчлэл хийж, эсийн бүлэг чуулган тарих, итгэмжит дагалдагч удирдагчдыг бэлтгэхэд анхааран үйлчилж байна.