Лхагва овогтой Баттулга ахлагч. Дорноговьд эхнэр, 2 хүү, охинтойгоо амьдардаг.

2014 онд эхнэр сайн мэдээ ярьж итгэж байсан. Ээж маань улаан хоолойны хорт хавдар тусаад үхлээ хүлээгээд хэвтэж байхад нь анх удаа ээжийнхээ төлөө залбирч байсан. Эмчилгээ авахгүй, хоол идэхгүй, бүх хувцасаа хүнд тараагаад өгөхийг нь хараад залбирдаг болсон. Бурхан надад залбирлын минь хариуг өгч ээж минь эдгэрч бурхан байдаг сонсдог тэр эдгээгч сайн Бурхан гэдэгт тэр өдрөөс эхлэн итгэж Бурханы хаанчлалд өөрийгөө зориулахаар Бурханы өмнө шийдвэр гаргаж Амийн гол библийн сургуульд элсэн орж байлаа.

2016 онд библийн сургуульд байхдаа илгээлтээр яван дуудлагаа авч байсан. Төгсөөд үйлчилсэн. 

Бурханы хаанчлалын хил хязгаарыг тэлэх, сайн итгэмжит хоньчин байх

Залбирах зүйлс:

- Сүм чуулганы дагалдагчид, удирдагчдын төлөө

- Гэр бүлийн санхүүгийн төлөө залбирч өгнө үү.