Шинэ Зам Чуулганы Ахлагч Даваахүү
Н. Даваахүү би 2005 онд "Амьд үг" цуглаанд ирж Эзэн Есүс Христийг өөрийн аврагч Эзэн Бурхан хэмээн хүлээж авч усан баталгаа хүртсэн. "Амьд үг" цуглаандаа Эзнийг таньж мэдэн
итгэлээр өсөж үйлчлэлийн талбаруудад туслан, эсийн бүлгийн удирдагчийн үйлчлэл хийж байсан.
2016 оноос одоогийн "Шинэ Амь" цуглаанд гэр бүлээрээ ирсэн.
2017 оноос "Сургалтын алба", эсийн бүлгийн удирдагч, "Гэр бүлын үйлчлэл", "Хүндэтгэл мөргөлийн үйлчлэл" зэрэг үйлчлэл хийж байсан.
2011 онд "Амийн гол" үйлчлэлийн сургууль.
2024 онд " UBTC" үйлчлэлийн ангиар тус тус суралцан төгссөн.
Мөн гэр бүл үйлчлэлийн "Family Ministry Training Course", сургалт, Илгээлтийн сургууль болох AM105 байгууллагын "AMTC" сургалтанд гэр бүлийн хамт суралцасан.
Анх Христэд итгэх үед ганц бие, хүнд өвчтэй байсан намайг Бурхан авраад эдгээж өнөөдөр гайхамшигтай сайхан гэр бүлийн өгсөн ивээл хайранд үргэлж талархан амьдардаг. Өнөөдөр эхнэр 4 хүүгийн хамт амьдарч байна.
Эзэний сайн мэдээг бүх хүнд хүрээсэй хэмээн зүрх сэтгэлдээ хүсэн 2024 оны 9 сараас "Шинэ Амь" цуглаанаасаа илгээгдэн шинээр "Шинэ зам" цуглаанаа эхлүүлээд гэр бүлийн хамт үйлчилж байна.
Манай "Шинэ зам" цуглаан одоогоор насанд хүрсэн 7, өсвөрийн 4, хүүхэд 8 байгаа. Одоогоор Эзэний өдөр гэртээ цуглан Эзэнд мөргөл хүндлэл өргөж цуглаж байна.
2025 ондоо Эзэн дотор үр жимсээр дүүрэн байхын төлөө залбирч, Альфа сургалт хийх, Өсвөрийн цугларалт эхлүүлэх, Хүүхдийн цуглаан тогтмол хийх, Магтаалын багтай болох үйлчлэлийн зорилгууд тавьсан байгаа.
Бурханы Хаанчлал өргөжин тэлж, Авралын сайн мэдээ бүх хүнд хүрэх болтугай. Манай чуулган гэр бүлийг дэмжиж залбирч ерөөж хамт байгаа бүх хүнд талархая.