Манай сүм 2014 онд Дорнод аймгийн Чойбалсан хотод "Дорнод Амийн Гол” чуулган анх эхэлсэн. Урд нь " Тал нутагт залуус" гэдэг цуглаан байгаад бараг тарж байсан цуглааны суурин дээр эхэлсэн.
Анх 5 хүнтэй эхэлсэн чуулган маань одоо дансаар
бол 117 хүнтэй. Тогтмол цуглаж байгаа нь 40 гаран хүн байгаа. (Насанд хүрэгсэд). Хүүхэд бол 61 хүүхэд байгаа. Одоогоор өсвөр залуучуудтай ажилаагүй байгаа.
Урд нь 80 гаран залуучуудтай байгаад сургуулиа төгсөөд хот яваад эргэж ирээгүй. Гэхдээ хотод цуглаануудад явдаг. Манай цуглаан ковидын өмнө бүтэнсайны Цуглаанд тогтмол 70- 80 хүн хамрагддаг байгаад комиссын үеээр цөөрсөн. Одоо эргээд хүмүүс эргээд ирж байгаа.
2014 оноос одоог хүртэл түрээсийн байраар үйлчлэлээ явуулж байгаа. 2022 онд газар авсан боловч одоог хүртэл сүмийн байр барьж чадаагүй л байна. Итгэгч нар маань өргөл дээрээ Итгэмжтэй байдаг ч түрээс болон сүмийн үйлчлэлд санхүү маань зарцуулагдаад л таарчихдаг.
Сүмийнхээ хашааны төлөө өргөл өргөж эхэлсэн байгаа. Бид бас архины асуудалтай хүмүүстэй тогтмол ажилдаг бөгөөд цагдаа болон Шүүхийн шийдвэр биелүүлэх газартай хамтарч 7 хоногт 4 удаа сургалт явуулдаг. Энэ нь Сайн Мэдээ болж олон хүнд хүрдэг.