2008 онд миний биеийг Эзэн Есүс сонгож дуудсанаар Түүнд итгэсэн бөгөөд чуулганд үйлчилж эхэлсэн.

Анх Дундговь аймагруу илгээгдсэн бөгөөд Сайхан овоо суманд гэр цуглааныг эхлүүлсэн. 2012 онд эхнэр Ариунаатайгаа сүмд адислуулж хуримаа хийсэн. 2012онд ахлагчаар томилогдон илгээгдсэн. Түүнээс хойш тус сүмдээ хоньчны үйлчлэлийг хийж Амийн гол сүлжээ сүмүүдийн алсын хараа болох Бурханы сүр жавхлант чуулганыг тарихын төлөө хараанд нэгдэн зориулалт золиос гарган гэр бүлээрээ үйлчилж бна.

2018онд пастораар томилогдон тослогдсон.

Одоо тус чуулганд хүүхэд томчуул нийлсэн 40гаруй итгэгчтэй болсон бна.

Анх гэр цуглаанаар эхэлж байсан сүм маань цуглаан маань өөрийн гэсэн байртай болж ерөөгдсөн. 

 Эхнэр бид хоёр 4н үүлээ болсон бөгөөд 2хүүхэд өргөж аван өсгөж Бурханы сургаалиар хүмүүжүүлж ирээдүйн хаанчлалын үйлчлэгч нараа бэлдэж бна. Манй гэр бүл Эзэнд үйлчлээд даруй 10гаруй жил болжээ.

Та бүгдийг гүнээ хүндэтгэсэн Амьд Үг Өмнөговь сүмийн пастор Баярцэнгэлийн гэр бүлээс. Та бүгдэд баярлалаа.

 

Гэрийнхээ байшинг барьж байгаа. Залбирч өгнө үү.