Лхамсүрэн овогтой Энхсаруул миний бие 1972.03.15-нд Сүхбаатар аймгийн Баруун-урт сумд айлын 5 дахь охин болон мэндэлсэн. Цэцэрлэгийн багш, сэтгэл зүйч мэргэжилтэй. 2009-2013 онд библийн сургуульд суралцан төгссөн.
Ам бүр 4 нөхөр 2 хүүтэй. Том хүү Ууганбаатар эхнэр 3 хүүхдийн хамт Улаанбаатар хотод “Шалом” чуулганд үйлчилдэг. Одоо библийн сургуулийн 2-р курсын оюутан. Бага хүү Чинбаатар эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг. Сүхбаатар аймгийн Асгат сумд амьдран ”Баяр хөөр” чуулганд гэр бүлээрээ үйлчлэн амьдарч байна.
Миний бие Сүхбаатар аймгийн “Мөнхийн гэгээ” чуулганы ахлагчаар 2006 оноос хойш одоог хүртэл үйлчилж байна. Сүхбаатар аймагтаа үйлчлэн амьдарч байна. 1992 онд анх удаа сайн мэдээ сонссон. Сайн мэдээ тарааж байсан хүмүүсээс библи анх авсан. Анх буддаг итгэдэг байсан. Тухайн үеп будда үхэхдээ үнэнийг хайсаар байгаад үхлээ үргэлжлүүлж хүн та нар хайгаараа гэж хэлээд үхсэнийг номноос уншиж байсан тэр үед библи уншиж байгаад Иохан 14:6 ишлэлийг анх аван зам үнэн амь болсон Есүс Христийг анх таньж мэдэн Есүс бол жинхэнэ үнэн юм байсан гэж мэдэн Есүст итгэсэн. Тэр мөчөөс эхлэн цуглаандаа хамрагдан чуулгандаа анх манаач, галч, хүүхдийн багш, магтаалын ахлагч гээд бүхий л үйлчлэлийг хийн Христ дотор өсөн Эзэнд үйлчилсэн. 2006 онд анх илгээлтийн Эзэн байсан Сарантуяа Сүхбаатар аймагт гэр бүлээрээ үйлчилж байгаад миний бие ахлагчаар томилогдон отдоог хүртэл үйлчилж байна. Үүний дараагаар МПТС библийн сургуульд 4 жил суралцан төгссөн. Тэр хугацаанд УБ хотод Цэнгэг ус чуулганд ахлагчаар үйлчилсэн.
2013 онд библийн сургуулиа төгсөн Сүхбаатар аймаг Мөнхийн гэгээ чуулганы ахлагчаар одоог хүртэл үйлчилж байна. Одоог хүртэл 6 чуулган тарьсан байна. Чуулганууддаа жилд 2-3 удаа сайн мэдээгээр очин үйлчлэн халамжийн үйлчлэл хийдэг.
1. Хэнтий аймаг итгээлтийн эзэн Ш. Ренцэндорж “Гэгээрлийн үндэс” гэр чуулган
2. Сүхбаатар аймгийн Сүхбаатар сум Илгээлтийн Эзэн М. Оюунчимэг “Мөнхийн оргилох булаг” чуулган
3. Уулбаян сум Илгээлтийн Эзэн А. Алдармаа “Мөнх амийн ундарга” чуулган
4. Эрдэнэцагаан сум Орон нутгийн ахлагч С. Дарьмаа “Мөнхийн зам”чуулган
5. Түмэнцогт сум Илгээлтийн Эзэн Мөнхцэцэг “Бурханы хаанчлал” чуулган
6. Баруун-урт бүх С. Улаанхүүхэн “Бүх үндэстний зам” чуулган
2006 онд Иеремиа номны 1-р бүлэг 4 ишлэл дээр – “Эхийн хэвлийд бүрэлдэхээс өмнө би чамайг мэдсэн бөгөөд төрөхөөс чинь өмнө Би чамайг ариусгаж, чамайг үндэстнүүдэд эш үзүүлэгч болгон томилсон “ хэмээх үгийг үгээр дамжуулан анх дуудлагаа авсан. Анх өөрийгөө залуу хүүхэд хэмээн би хийж чадахгүй гэж боддог байсан. Тухайн үед энэ үгийг аван зоригтойгоор үйлчлэн Эзэнд амьдралаа зориулах шийдвэр гаргасан.
Библийн сургуулиа төгсөхдөө 2013 онд библийн сургуулиа төгсөх жил диплоимын ажлаа бичиж байхдаа Матай 18:19-20, Марк 16:15-20 ишлэлүүдээр дамжуулан Сүхбаатар аймгийн 13 сумд чуулган тарих алсын хараа анх авч байсан.
Одоо 2019 оноос хойш таригдсан чуулгануудаа халамжлан зөвлөх, дараагийн үйлчлэлийн алсын хараа авсан.