Намайг Нацагдорж овогтой Энхмаа гэдэг. Одоо 53 настай гэрлээгүй эмэгтэй байнаа. 1969.11.15-д Баянхонгор аймагт төрсөн.
Баянхонгор аймгийн анхны Христийн чуулган болох “Амьдрал Тэтгэгч” цуглааныг үүсгэн байгуулахад оролцож цуглаандаа:
- Үйлчлэгч
- Хүүхдийн багш
- Сайн мэдээ тараагч
- Ахлагч зэрэг үйлчлэлүүдийг хариуцан хийж байсан.
Итгэлийн боловсрол:
- 2001-2005 онд УБ-ын БСТ пастор хоньчлолын анги төгссөн.
- 2007 онд Пастораар томилогдож өнөөдрийг хүртэл “Амьдрал Тэтгэгч” цуглааныхаа пастораар үйлчилж байнаа.
Цуглаандаа:
- Эзэний Үгээс зааж
- Илгээлтийн багийнхантай айлаар айлчлан сайн мэдээ тарааж
- Залуучуудад гитар хөгжим зааж дараагийн үеийнхнийг бэлдсэн.
- “Амьдрал Тэтгэгч” цуглаан маань 60-70 итгэгчид хамрагддаг. Үүнээс 20 орчим нь өсвөр залуучууд. 30-35 орчим нь хүүхдүүд байдаг.
Залбирлын сэдэв:
- Надад туслахаар болж байгаа 327 үйлчлэлийнхэндээ баярлалаа.
- 22.07.05-д Солонгос улсад уушигны хагалгаанд орлоо. Сайн тэнхрэхийн төлөө.
- Баянхонгор дахь “Амьдрал Тэтгэгч” цуглааны минь төлөө хамгаалалт, тогтмол цуглаж нөхөрлөхийн төлөө залбирч өгнө үү.