Хөвсгөл , Тариалан сум "Амийн Гол" сүлжээ сүмийн ахлагч
Сайн байна уу. Намайг Мөнхочирын Гоёчимэг гэдэг 327 сайтын та нартай холбогдож байгаадаа баяртай байна.
Би одоо Хөвсгөл аймгийн Тариалан суманд илгээлтийн эзнээр үйлчилж байна.
Гэр бүл - ганцаараа.
1997 онд гэрлээд 1998 онд том хүү Б.Есүжин, 2005 онд Б. Билэгт-Очир, 2007 онд бага хүү Орших төрсөн.
Тэд маань гурвуулаа Мөнхийн улсад Их Эзэнтэй хамт байгаа.
Нөхөр Ж.Бямбасүрэн шашин/ итгэл үнэмшилийг хэлж байгаа/ таарахгүй гээд Тариаланд ирээгүй УБ т амьдарч байгаа.
Би номын санч мэргэжилтэй . Мэргэжлээрээ ажиллаагүй удаж байна. УБ т ресторан ажиллуулдаг байсан. Энд ирээд захиалгаар пицца, chicken хийж зардаг ч хүн ам цөөтэй тул захиалга бага ирдэг.
2009.05.26 нд анх УБ т төв Амьд үг чуулганд очиж Христийг Аврагч аа болгож хүлээж авсан.
Бурхан намайг бизнесийн талбарт дуудсан гэж боддог байсан ч миний амьдралын нөхцөл байдлаар дамжуулан илгээлтийн талбарт авч ирсэн юм. Учир нь үлдсэн ганц хүү Б.Орших минь 2018 онд менингитээр өвдөөд 3 жилийн дотор ярьж, явж чадахгүй болж бүх бие нь саажиж эмнэлэгээр явсан боловч эдгэрээгүй тийм болохоор хөдөө нутагтаа очиж хүүгээ асаръя гээд 2021 оны сүүлээр энд нүүж ирсэн боловч хүү минь Мөнхийн улс руу явж одоо эндээ илгээлтэнд үйлчилж байна.
Христийн жинхэнэ дагалдагч нарыг бэлтгэх алсын хараатай.
Тариалан сумын иргэд олноороо Христ дээр ирж аврагдахын төлөө. Манай чуулганы хил хязгаар тэлэхийн төлөө.
Алфа хөтөлбөр эхэлсэн 5 дах 7 хоногтоо явж байгаа шинэ хүмүүс ЭЗЭН г хүлээн авахын төлөө, амралтын алфа амжилттай хийгдэхийн төлөө. Оюунцэцэг, Урантуяа, Даваасүрэн, Аюуш, Цэрэндолгор, Цэрэндорж, Баянмөнх, Нарандолгор, Төгсөө, Эрдэнэчулуун, Отгонбаяр, Номин, Чулуун-Эрдэнэ ий гэр бүл нар Авралыг хүлээж авахын төлөө. Миний санхүүгийн төлөө залбируулъя.
Эрхэм та бүхнийг хүндэтгэсэн:
М.Гоёчимэг.