Багануур хот, "Хайрын Өргөө" чуулган
Миний бие Цэрэн овогтой Даариймаа нь 1977 оны 1сарын 20нд төрсөн бөгөөд 1984-1994онд ЕБСургууль суралцаж төгссөн. 1993онд сайн мэдээг анх сонсож, цуглаанд хамрагдаж эхлэсэн бөгөөд 1994 оны 4 сард баптисм хүртсэн. 1995 онд Багануур дүүрэгт шилжин ирж тус дүүрэг үйл ажиллагаа явуулж байсан “Шинэ эрин үе” сүмд хамрагдаж эхэлсэн. Залуус болон өсвөрийн хүүхдүүд голчлон хамрагддаг уг цуглааны ахлагчаар 1996онд томилогдон үйлчлэх болсон. 1997-1999 онд Улаанбатар хотод БСНТөвд (UBTC) библи судлалын ангид суралцсан. Сургуулиа төгсөөд эргэн ирж чуулгандаа үйлчилсэн бөгөөд 2001 онд хуримаа хийж нөхөртэйгээ гэрлэсэн. Миний нөхөр С.Амаржаргал нь тус чуулганы удирдагч, ахлагчаар үйлчилж байсан бөгөөд 2004 онд “Хайрын өргөө”сүмийн пастороор томилогдон одоог хүртэл үйлчилж байгаа. Мөн би 2006-2008онд ЭОБДС-д нягтлан бодогч мэргэжлээр суралцаж төгссөн.
1996 оноос өнөөг хүртэл чуулгандаа үйлчилж, хажуугаар нь ажил хийж, бизнэс ч хийж үзсэн бөгөөд сүүлийн 8 жил чуулгандаа үйлчилж байна. Бид ам бүл дөрвүүл амьдардаг бөгөөд охин 18 настай, хүү 7 настай. Чуулганд үйлчлэх явцдаа библи заах, МТӨС-н (TEE) анх, дунд, сертифекатны шатны хичээлүүдийг хөтлөн заах, гэр бүлүүдэд хичээл заах зөвлөх үйлчлэлүүдийг хийж ирсэн. Яг одоогоор чуулганы бүсийн ахлагчийн үйлчлэл хийдэг бөгөөд хувьчлан дагалдуулалт, бүлгийн дагалдуултыг чанаржуулах болон үржигч дагалдагч, үржигч эсийн бүлгийг бий болгохыг зорин үйлчилж байна.
Би анх 1992 оны 12сард сайн мэдээг найзаасаа сонсоод, түүнийг дагаж цуглаанд сонирхон очиж үзсэн. Цуглаанд оролцсон тэр мөч миний зүрх сэтгэлийг ихэд хөндөж, зүрх сэтгэлээ Христэд нээхэд хөтөлсөн.
Багануур дүүргийн “Шинэ эрин үе”сүмд 1995-1996 онд хамрагдаж байхад тухайн үед цуглаанд идэвхтэй байсан итгэгчдийн дийлэнх олонх нь өсвөр, залуус байсан бөгөөд бүгд шинэхэн итгэгчид байлаа. Хотоос ирж үйлчилдэг байсан солонгос миссионер бидний дундаас ахлах хүнийг сонгохоор болсоныг санаж байна. Тэгээд жил гаруй хотод цуглаанд хамрагдсан намайг залбирч байгаад сонгож байсан. Тэр үед би 19 настай байлаа. Тухайн үед нас залуу, суралцаж бэлтгэгдээгүй мөртлөө энэ нь Бурханы хүсэл юм байна гээд л итгээд үйлчлэлийг хүлээн авч байлаа. Надад Бурханы чуулганд үйлчлэх хүсэл, өгөгдсөн үйлчлэлийг итгэмжтэй хийх халуун хүслийг Эзэн өгч байсныг санаж байна. Библийн сургуульд сурч байхдаа Бурханд үйлчлэх дуудлага бататган авсан. Эзра7:10 ишлэлээс өөрийн дуудлагаа баттай мэдэж Бурханы үгийг заахад, чуулганд бичээсийг зааж багшлахад дуудагдсан гэдгээ мэдсэн.
Манай “Хайрын өргөө” чуулган нь зориудаар дагалдагч бэлтгэдэг чуулган болох зорилгыг өвөрлөн чуулганыхаа хараа зорилго, үнэт зүйл, соёлоо шинэчлэн өөрчилөөд 3жил болж байна. Бид үржигч дагалдагч бэлтгэх, насан туршийн дагалдуулалт хийх, тасралтгүй өсөж суралцах (Христтэй адил) төлөвшил рүү тэмүүлэх, сайн мэдээг ярих амьдралын хэв маягтай бусдыг дагалдуулдаг дагалдагчдыг бэлтгэдэг соёл, систэм, хөтөлбөртэй чуулган болохыг зорьж байгаа.